Тус аяны хүрээнд 2021.10.25 ны өдөр Орхон аймгийн иргэд, хүүхэд багачуудад "МААМУУ НААШ ИР" дуу мэндэлсэн өдөрт зориулж дуу хэрхэн бүтсэн түүхийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа. "МААМУУ НААШ ИР" дуу 65 нас хүрлээ. “Маамуу нааш ир” дууг хүн болоод дуулаагүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Монгол дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав аяыг нь зохиож, яруу найрагч Ч.Лхамсүрэн үгийг нь бичин 1956 онд анх олны хүртээл болгож байжээ. Хүүхдийн дууны нэрт мастер Ч.Лхамсүрэн “Маамуу нааш ир” дууны шүлгийг бичиж ая оруулж өгөхийг хөгжмийн зохиолч Д.Лувсаншараваас хүссэнээр “Маамуу нааш ир дуу” мэндэлсэн түүхтэй. “Маамуу нааш ир”-ийг хүүхдийн дууны цагаан толгой гэдэг бөгөөд энэ богинохон дуу маш урт түүхтэйг хөгжим судлаач тэмдэглэсэн байна. “Маамуу нааш ир”-ийг хүүхдүүд төдийгүй томчууд ч дуулах дуртай. Мөн бүүвэйн дууны дараа хамгийн олон дуулагдсан дууны тоонд ордог. Зохиогдсоноосоо хойш 65 жилийн хугацаанд үгийг нь андуурч буруу дуулдаггүй цөөн дууны нэг бөгөөд хамгийн олон түүхэн эзэнтэй дуу юм








2021.10.15 ны өдөр Ногон Эрдэнэт нэг зуун мянган ширхэг мод тарих төслийн хүрээнд  байгууллагын орчмын ногоон байгууламжаа сайжруулах, шинээр нэмж мод тарих ажлыг эцэг эх хамт олны хүч, дэмжлэгээр зохион байгуулж ажиллаж байна. Гадаа цаг агаарын нөхцөл байдал хүйтэн байгаа ч сэтгэлээрээ хамтран ажилласан ээж аав нартаа, хамт олондоо маш их талархлаа.











 2021.10.14  Орхон аймгийн иргэд, хүүхэд залуусыг нийгмийн ёс зүйг дээдэлсэн, өөрийн хотын үнэт зүйлсээр бахархдаг, эерэг харилцаа хандлага бүхий ухамсарт зан үйл, соёлд суралцуулж, төрийн байгууллага, хувийн хэвшил болоод аж ахуйн нэгж байгууллагуудын байгууллагын соёлыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Соёлыг түгээе” аянд тус цэцэрлэгийн багш ажилчид нэгдэж  өөрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан эцэг эх олон нийтэд  сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 



 2021.10-01

"Эерэг харилцаа инээмсэглэл" аяныг багш нарын баг сааачлан эхлүүлж байгууллагын соёлыг дээлшүүлэх ажлын хүрээнд нөлөөлийн ажлыг санаачлан зохион байгуулж багш ажилчдын дунд эерэг сэтгэгдлийн самбарыг байгуулан ажиллжуулав.







 




 Боловсролын салбар үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ой, Монголын багш нарын баярын 55 дахь өдрийн мэндийг үе үеийн нийт багш нар болон ахмадууддаа хүргэж Аймгийн "#Сайн_хичээл_үйл_ажиллагаа_багшийн_ур_чадвар" уралдаанд амжилттай оролцсон багш нарынхаа ТАНИЛЦУУЛГЫГ цувралаар АЛДАРШУУЛАН хүргэж байна. Багш Б. Мөнхцэцэг










Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр тус цэцэрлэгээс*** "БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН"*** цол тэмдгээр- багш П. ДОЛГОРСҮРЭН, БШУЯ-ны "ЖУУХ БИЧИГ"-ээр Багш Б. МӨНХЦЭЦЭГ, С. ОТГОНЦЭЦЭГ нар, **АИТХ-ын ЖУУХ БИЧИГ"-ээр багш Ц. ГҮНДЭГМАА, АЗД-ЫН "ЖУУХ БИЧИГ"-ээр багш А. БАТБАЯР, Сумын ИТХ-ийн "ЖУУХ БИЧИГ"-ээр багш Б. Оюунтуяа, Сумын Засаг Даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр багш Б. Сувд-Эрдэнэ, ** **БСУГ-ын "БАГШИЙН АЛДАР" медалиар-Багш Б. БҮРЭНЦЭЦЭГ, БСУГ-ийн "НЭРЭМЖИТ ШАГНАЛ"-аар хөгжмийн багш **Н. Урантуяа нар **тус тус шагнагдаж байгаад баяр хүргэж, улам их амжилтыг хүсье
Эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюуны гэрэл түгээж, хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье
ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА 2021.10.05

Та, Lhagvaa Lamjav, Oogii B. Oogii болон өөр 23 хүн
21 сэтгэгдэл
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах

Сэтгэгдлүүд

Өөр 15 сэтгэгдлийг үзэх
Бүх сэтгэгдэл