ЗӨВЛӨМЖ №02

Орхон аймаг "Дэгдээхий" | 10:01 PM | 0 comments

2019.10.24 Дэлгэцээс холдуулах дадал №2 Эцэг эх бүр хүүхдийнхээ хамгийн хайртай хүмүүс нь байхын зэрэгцээ хамгийн ойрын багш , үлгэр дууриалал нь болж байдаг. Тийм ч учраас эцэг эхчүүд "Хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ? гэсэн асуултыг байнга тавьдаг. Үүний тулд тэр бүр хүүхдэдээ олон төрлийн тоглоом , сургалтын хэрэгсэл авч өгөх эсвэл үнэтэй гэрийн багш хөлслөх , дугуйлан хичээлд явуулах шаардлагагүй. Харин хүүхдийнхээ сонирхол хэрэгцээг ОЙЛГОХ , тэдэнд ЦАГ ГАРГАН хамтдаа цагийг ЗУГААТАЙ , ҮР ДҮНТЭЙ өнгөрүүлж байх нь хамгаас чухал. Хүүхэдтэйгээ хамт ЗУРАГТАЙ НОМ үзэж , түүнийхээ талаар ярилцаж байх нь хүүхдийг олон талаар хөгжүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг юм. Иймд эцэг эх та бүхэн хүүхдэдээ зориулсан НОМЫН БУЛАНГ гэртээ заавал нээж өгөөрэй.




Ангилал: , , , ,

0 comments