3 настай хүүхдийн бие бялдарын хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
-Саадыг тойрох , өвдгөө өндөрт өргөх зэргээр алхаж чадна.
-Толгойноосоо дээш өндөрт өлгөсөн зүйлд дээш үсэрч хүрнэ.
-Намхан зүйл дээгүүр харайна.
-Авирах , гүйх гэхдээ чиглэлээ хурдан өөрчилж чаддаггүй.
-Унадаг дугуйн дээрээ сууж хөлөөрөө жийнэ.
-Юмсыг барина , атгана , авч шиднэ.
-Биеийн том булчингуудын хөгжил сайжирна.
/гүйх , алхах, гүйх , үсрэх гэх мэт/
-Бөмбөг өшиглөнө.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
-Цаас хайчлах , урах , номын хуудас эргүүлэх , үдээсээ үдэх зэрэг
хүүхдийн жижиг булчингийн хөгжлийг сайжруулах
-Гарын сарвууны уян чанар , хараа хөдөлгөөнийг удирдах
чадварыг хөгжүүлэх
-Авирах , харайх бөмбөгөөр тоглуулах зэрэг хүүхдийн том
булчингийн хөгжлийг сайжруулах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
-Хүүхэд гүйх , харайх , авирах, өнхрөх , дугуй машин зэрэг сууж болох тоглоомоор тоглуулах
-Намхан зүйл дээгүүр авирах
-Баримлын болон байгалийн шавраар дүрс бүтээх
-Эвлүүлэх , өрж , байгуулах тоглоомоор тоглуулах
-Насанд хүрэгчдийн зөвшөөрлөөр тоглоомын талбайд элс, ус зөөж тоглох
-Цаас хайчлах , наах зэрэг үйл ажиллагаа хийх
2.Танин мэдэхүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
• 2-3 үгтэй даалгаврыг ойлгоно. Жишээ нь : Үүнийг аваад ир , тэнд тавиарай гэх мэт
• Богино хугацаагаар анхаарлаа төвлөрүүлнэ.
• Тоолж болох эд зүйлс , тоглоомоор тоглоно.
• Насанд хүрэгчдийг дуурайна.
• Тоглох явцдаа бусдад болон өөртөө хандаж ярих ба бусдын яриаг ойлгоно.
• 4-5 үгтэй өгүүлбэрээр ярина.
• Үздэг номныхоо зураг , юуг дүрсэлсэн зэргийг сонирхож ойлгоно.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
• Хүүхдийн хэр хэмжээнд асуудал шийдвэрлүүлэх , учир шалтгааныг тайлах чадварыг хөгжүүлэх
• Юмсыг оролдож үзэх , энгийн алдаа гаргах түүнийгээ засах замаар асуудал шийдвэрлэх
• Бүтээлч дүрслэх сэтгэхүйг хөгжүүлэх
• Номын хуудсыг нэг нэгээр эргүүлэх
• Хүүхдийн ном үзэх явцад асуулт асуух , хариулах түүнийг нь дэмжих
• Хүүхдийн орчинд байгаа зүйлсийг нь тоолуулах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
• Аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзлийг нь дэмжих , арга замыг нь хэлж тайлбарлах , бололцоо өгөх
• Харандаа , будаг , дэвтэр , цаас гэх зэрэг зурж будах хэрэгслүүд бэлтгэж өгөх , хийсэн зүйлийг нь урамшуулах
• Хүүхдэд ойлгомжтой , эерэг сэтгэл хөдлөлтэй , хүүхдээс хариу мэдээлэл авч ярилцах
• Олон төрлийн номтой байх боломжоор хангах /зурагт ном , буддаг ном , үлгэрийн ном , шүлгийн ном/
• Хүүхдэд үлгэр ярьж өгөхдөө юуны тухай ярисан , цаашид яах бол , чи юу гэж бодож байна гэх мэтчилэн өдөөх асуулт тавих , хариултыг нь сонсох
• Дуулах
• Энэ юу вэ , тэр юу вэ , яагаад гэсэн асуултыг нь дэмжих
• -Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцахдаа тэдний харааны түвшинд доош суух
3. Нийгэмшихүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
• Үеийн багачуудынхаа хажууд эсвэл тэднийг харж тоглодог.
• Дүр сонгож дүрдээ хувирч тоглох эхлэл тавигдана.
• Өөрийнхөө хэрэглэдэг зүйлийг хамгаалж өмчилнө.
• Аав ээжийнхээ үгэнд орох боловч бие даах гэсэн эрмэлзлээ илэрхийлэхдээ “зөрүүдлэх” адайр ааш гаргах “ зэрэг хандлага илэрнэ.
• Элэг дотно харьцаа , ууртай , гунигтай , баяртай гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
• Үг яриагаа өөрт тохирсон нөхцөл байдалд тохируулж хэрэглэхэд суралцана.
• Бусдыг даган дуурайж хийх замаар суралцана.
• Баяртай хошин зэрэг эерэг мэдрэмж сэтгэл хөдлөлийг хөгжүүлнэ.
• Хүмүүсийн нүүр царай , үг яриагаар нь ялгаж сурч эхэлнэ .
• Бусдын эрхийг хүндэтгэх бусадтай тоглоомоо хуваалцахад суралцах
• Тоглох явцад гарах зөрчлийг зохицуулж сурахад туслах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
• Хүүхдийг санаачлагатай сонгосон зүйлээ бие даан хийх оролдлогыг нь урамшуулах
• Тоглоомоо бусадтай болон найзтайгаа хуваалцан тоглож байгааг урамшуулах
• Энгийн жүжигчилсэн тоглоом тоглох нөхцал бүрдүүлэх
• Хуруун тоглоом, бөмбөг, гурван дугуйт, хүүхэлдэй зэрэг тоглоомоор тоглуулах
• Хүүхдийн өөрийнх нь мэдрэмж санаа бодлыг урамшуулах
• Хүүхдэд зөв хүмүүжлийн талаарх энгийн дүрмийг тайлбарлаж өгөх
• Хүүхдийн зан төрх бусад хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлаж хэлэх
4. Өөртөө үйлчлэх
Таны хүүхэд үүнийг хийж чадна
• Өөрөө бие даан хооллоно
• Бусдын тусламжтайгаар гараа угааж хатаана
• Жорлонгийн суултуурт сууж сурна
• Бусдын тусламжтай хувцаслана
• Түүнийг аваад ир энийг тэнд тавиарай гэх зэрэг насанд хүрэгчдийн зааврыг ойлгож авч өгөхөд нь тусална
Хүүхдийнхээ чадварыг бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
• Би бусдаас ялгаатай хувь хүн гэдгээ мэдэрнэ .
• Ямар нэг зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй болж эхлэх
• Биеэ дааж эхэлдэг
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
• Гар нүүрээ угаах , хувцсаа тайлж өмсөх , хоолны ширээ засах зэрэг гэр ахуйн хөдөлмөрт туслах үеэр “сайн хүүхэд “ миний хүү том болж байна “ зэрэг урамшуулж байх
• Өөрт нь тохирсон шүдний оо сойз өөрийн халбага аяга бэлтгэх
• Хоолны үеэр хамт ярилцах , үгийг нь сонсох
• Өөрт нь тохирсон үүрэг оноож биелүүлэхэд нь тусалж дэмжих /тоглоомоо хураах , хувцсаа эвхэх / г.м
• Гэрийн орчинд хүүхдийн тоглоом, үзэх ном зэргээс бүтсэн хүүхдийн хөгжих бичил орчинг тохижуулах түүнийгээ сэргээн баяжуулж байх
• Хэрэв хүүхэд цэцэрлэг болон СӨБ эзэмшүүлэх сургалтад хамрагддаг бол цэцэрлэгт ариун цэврийн өрөө , хооллох , тоглох ном үзэх, зураг зурах ,биеийн хөдөлгөөнийг хөгжүүлэх зэрэг сургалтын бичил орчин заавал байх ёстой.
• Гадаа талбайд хүүхэд элс усаар тоглох , нарлах , сүүдэрлэх хэсгийг тохижуулсан байх
Ангилал: Зөвлөмжүүд
0 comments