Сөрөг бодолтойгоо хэрхэн тэмцэх вэ?
Эерэг бодол сэтгэлгээ нь тархийг
аз жаргалтай болгодог. Бүжиглэх дуртай хүмүүс бүжиглэснээр бие хөнгөрч
сэтгэл ханамж авдаг гэдэг. Үүнтэй харьцуулахад эерэг сэтгэлгээ бол
тархины бүжиг. Таны толгойд орж буй бодлууд нь таны амьдралын хэв
маягийг тодорхойлох, таныг амжилтад хүргэх чиглүүлэгч. Бодлын агуулга
хэлбэр нь маш өргөн. Ухаалаг, хорон, агуу том, харамсмаар, эрч хүчтэй,
талархсан, төөрөлдсөн, итгэлтэй, дэмий, тэнэг, зохистой, зохисгүй гээд
дэндүү олон.
Бодлын мөнхийн хамтрагч нь мэдрэмж, гэвч тэдгээр нь заримдаа дайснууд ч болдог. Мэдрэмж бодол хоёр хамтарснаар та шийдвэрт хүрдэг. Харин тэд хоорондоо тэмцсэнээр та дотоод зөрчилд орно. Аль алинд нь дангаар нь найдах боломжгүй. Ухаан орсон цагаас л бид мэдэрч, бодож эхэлдэг харин он жил өнгөрөхтэй зэрэгцээд бидний бодол санаа өөрчлөгддөг бол мэдрэмж өөрчлөгдөх нь ховор. Хуучны танил аялгуу, дотно санагдах үнэр бүхэн өнгөрсөнд болж байсан үйл явдлын үед мэдэрч байсан мэдрэмжүүдийг эргээн сэргээдэг. Мэдрэмж хэвээр байх боловч та тэр үйл явдлын талаарх бодлоо аль хэдийнэ өөрчилсөн. Мэдрэмжээс бодол бий болдог. Аливаа зүйлийн талаарх таагүй мэдрэмж нь танд сөрөг бодол орж ирэх үндэс болж өгдөг. Тиймээс дан ганц мэдрэмжид итгэх бус, бодит байдал, учир шалтгаан гэх мэт олон хүчин зүйлсийн талаар ухаалгаар сайтар тунгаах хэрэгтэй.
Таны яг одоо бодож буй зүйл эерэг байна уу, сөрөг байна уу. Хэрвээ эерэг бол та тархиа аз жаргалтай байлгаснаар амьдралын сайхныг мэдэрч, амжилтад улам ойртох болно гэдэгт итгээрэй. Харин тархины аз жаргалд саад бологч бол сөрөг сэтгэлгээ юм. Бодоод үзвэл та өөртөө итгэлгүй, амьдралдаа сэтгэл хангалуун бус амжилтад хүрэхэд саад бологч бүхэн сөрөг сэтгэлгээ бодлоос эхтэй биш байна гэж үү. Гэвч нэмж хэлэхэд, сөрөг бодлын ач гэж ч бас байдаг. Таны амьдралын турш хуримтлагдсан туршлагаас аливаа зүйлийн талаар дүгнэгдсэн сөрөг бодол танд болгоомжтой байхад тусална. Үүнээс бусдаар түүний ач тус гэж үгүй. Бидний тархи хувьсан өөрчлөгдөх чадвартай. Та доорх дасгал аргуудын тусламжтай сэтгэлгээгээ удирдан сөрөг бодлоос ангижирснаар амжилтад ойртох болно. Эерэгээр сэтгэж хэвших нь таныг төрөл бүрийн сэтгэл зүйн асуудлаас чөлөөлөх болохыг мөн дурдъя.

Шуурхай ангижрах арга
Та оюун санаандаа сөрөг бодол төрж буйг мэдэрсэн даруйдаа зүгээр л тэр хэсгийг тасдан анхаарлаа өөр чигт төвлөрүүл. Тэрхүү сөрөг бодолд дүн шинжилгээ хийж, тэрсэлдэж, эмээх зэргээр сөрөг бодолд төвлөрөхгүйгээр зүгээр л кино хальс тасалдаг шиг "хайчилж” орхи. Харин тэр орон зайд өөр эерэг сэтгэлгээт бодол орлуул. Хамгийн гол дүрэм бол та таслах үйлдлийг маш хурдан хийх хэрэгтэй, сөрөг бодол таны оюун санаанд орж ирэх тэр л агшинд.

Хөндлөнгөөс ажиглах арга
Энэ арга дээрхээс арай өөр, та сөрөг бодлыг таслан түүнээс ангижрах гэж яаралгүйгээр хөндлөнгийн ажиглалт хийнэ. Үүний тулд сөрөг бодлыг таны оюун санааг бүхэлд нь эзлэх боломж олголгүйгээр бусад эерэг сэтгэлгээний тусламжтай ажиглалт хий. Та өөртөө дараах асуултыг тавин хариулаарай: «надтай юу тохиолдоод байна вэ?» – яг одоо миний толгойд "......................” (нэрлэн) бодол орж ирлээ өөрт хэлж, түүний шалтгаан, танд хэрхэн нөлөөлж буйд хөндлөнгийн ажиглалт хийгээрэй. Энэ аргын гол утга нь та сөрөг бодолд ямар нэг хувирал, сэтгэл хөдлөл үзүүлж болохгүй, зүгээр өөрөөсөө тусдаа обьект мэт хүлээн авч ажиглалт хийж чадсанаар сөрөг бодол таныг захирч чадахгүй.

Хэтрүүлгийн арга
Сөрөг сэтгэлгээг өөрт байгааг олж харсан бол утга учиргүй, бодит бус болтол нь хэтрүүлэн бод. Хамгийн гол нь таны инээд хүрэх ёстой шүү. Та толгойдоо сөрөг бодол орж ирж буй тэр агшныг барьж авах хэрэгтэй. Таныг тэр чигт нь эзлэхээс өмнө хэтрүүлгийн аргыг хэрэглэн өөрт хүндээр тусгахгүй байх хэрэгтэй. Дургүй хүнээ харан бухимдахгүйн тулд түүнийг ямар нэгэн хошин инээдмийн зүйлээр төсөөлөн харах арга байдаг. Яг л үүнтэй адил. Сөрөг бодол бол таниас тусдаа обьект та түүнийг дураараа шоолж болно. Төсөөлөн бодох чадвараа ашигла. Ямар нэг үйл явдлын талаар сөрөг бодол орж ирлээ гэхэд түүнээс гарах үр дүнг хөгжилтэй болгон бод. Ингэснээр сөрөг бодлын таныг захирах хүч сулрана.

Эсэргүүцэл
Сөрөг сэтгэлгээний танд өгүүлж бүх зүйлийг та эсрэгээр нь хүлээж авах гэж оролдоорой. Жишээ нь, "Миний наймаа ашиг олж чадахгүй нь” гэсэн бодол толгойд орж ирлээ гэхэд, энэ бодлыг эсрэг утгад шилжүүл "Би хангалттай ашиг олно”, өөр нэг жишээ "Би ямар ч чадваргүй” гэх бодлыг тэр дор нь "Би бүгдийг хийж чадна, надад чадвар бий” гэх бодлоор соль. Мэдээж хэрэг оюун санаа нэгэн зэрэг олон зүйлийн талаар бодох нь боломжгүй. Харин нэг бодлыг нөгөө бодлоор солих нь боломжтой бөгөөд сөрөг бодлыг эерэгээр солино гэсэн үг. Ингэснээр та сөрөг сэтгэлгээний эрхшээлээс гарах болно.

Эдгээр аргуудыг туршин сөрөг
сэтгэлгээтэйгээ тэмцэх нь яг л боксын тамирчин тактик хэрэглэн
өрсөлдөгчтэйгөө тулалдахтай адил. Эхний цохилт бол нэгдүгээр арга,
өрсөлдөгчөө сулруулахын тулд хоёрдугаар, гуравдугаарх аргыг угсруулан
хийж болно. Тоглолтын сүүлийн цохилт бол дөрөв дэх арга юм. Гэвч та
бүгдийг хэрэглэх шаардлагагүй байж болно шүү дээ. Аль арга танд илүү ойр
тохиромжтой болохыг сонгон хэрэглээрэй. Дээрх бичсэн аргуудыг хэрэглэж
заншсанаар та өөрийн ухамсрыг хянан удирдах чадварт бага багаар суралцах
юм
Ангилал: Зөвлөмжүүд
0 comments