Та хангалттай ус ууж байгаа юу?

Орхон аймаг "Дэгдээхий" | 9:21 AM | 0 comments

Шингэн дутагдахтай холбоотой дараах таван шинж тэмдгийг ажиглаж, хангалттай ус ууж байгаа эсэхээ олж мэдээрэй.

Түүхэнд тэмдэглэгдэх бас нэгэн маш халуун зун болох төлөвтэй байна. Мэдээний сувгууд  хангалттай ус уугаарай шингэнээ сайн нөхөөрэй гэж бидэнд эвдэрсэн касет шиг л байн байн сануулсаар. Гэвч энэ нь зөвхөн халууны үеэр биш жилийн турш бидний хувьд үнэхээр чухал сануулга болдог. Учир нь ус гэдэг зүйл бидний бие махбодид маш олон зайлшгүй үүргийг гүйцэтгэдэг.

Хангалттай ус ууж байна уу, үгүй юу гэдгээ яаж мэдэх вэ?

Хэрэв та өдөрт авах ёстой шингэнийхээ хэмжээг сайтар санаж, тэмдэглэдэг, өдөр бүр хэр их ус ууж байгаагаа хянадаг хүмүүсийн нэг нь бол та энэ талаар сайн мэдэж байгаа байх.  Гэхдээ  таны нэг өдөрт ууж байгаа шингэний хэмжээ зохих түвшинд хүрээгүй байгааг илтгэх зарим нэгэн шинж тэмдэг байдгийг  дор  дурьдлаа.

Таны ам хатна

Хэрэв таны ам цангаж байвал та хангалттай шингэн уухгүй байна гэсэн үг юм. Энэ дэндүү илт юм шиг санагдаж байгаа байх. Энэ нь үнэн хэдий ч зарим тохиолдолд бие махбодь нилээд ’хуурай’ болсоны дараа л таны цангах механизм ажиллагаанд ордог гэдгийг битгий мартаарай. Тиймээс ч ялангуяа тамирчдад тодорхой цагийн хуваарийн дагуу ус уухыг зөвлөдөг.  Мөн хүн хөгшрөх тусам цангах мэдрэмж хүчтэй байхаа больдог учраас залуу байхдаа “шингэн уух” зөв дадлыг хэвшүүлэх нь маш чухал юм.

Шээс бараан өнгөтэй байна

Таны бие шингэнээр дутагдаагүй үед энэ нь шээсний өнгөнөөс тодорхой харагдана. Хэрвээ харьцангуй цайвар, тунгалагдуу (шээснийхээ цаанаас сонин дээрхийг уншиж чадахуйц) бол
санаа зовох зүйлгүй. Харин хангалттай ус уугаагүй үед таны шээс нягтшил ихтэй болсноор өнгө нь бараан болдог. Өнгө нь  алимны шүүс шиг биш харин нимбэгний ундаа шиг харагдах ёстой.

Таны өтгөн хатна

Гэдэс дотор зөв голдрилоороо ажиллах нь хангалттай шингэн уухаас шалтгаалдаг учир хэрэв таны өтгөн хатсан бол  та хангалттай ус уухгүй байгаа байж магадгүй юм. Ихэнх хүмүүс хоол боловсруулах системийг сайн ажиллахад хамгийн их нөлөөлдөг зүйлийг эслэг  гэж боддог. Гэвч зарим төрлийн (усанд задардаг) эслэг үүргээ зохих ёсоор гүйцэтгэхдээ ус өөртөө шингээх хэрэгтэй болдог буюу ингэснээр тэд хөөж, овор нь ихсэн, өтгөнийг зайлуулах явцад тусалдаг байна.

Таны амны үнэр байх ёстой шигээ сайхан биш байна

Таны ам хуурайшихад тэнд байдаг байгалийн жамаараа үүсдэг бактерийг урсган зайлуулах ёстой шүлс бага ялгардаг. Бактери нь аман дахь хоолны үлдэгдэл, арьсны эсүүдээр хооллож, үрждэг бөгөөд таны амны үнэрийг бага зэргийн муудсан зүйл шиг болгодог, та “өглөөний амны үнэр”-ийг ямар байдгийг санаж байгаа биз дээ. Ус нь шүлсийг бий болоход тустай бөгөөд бактери  үржихээс сэргийлдэг.

Таны хийж буй дасгал сайн үр дүнд хүрэхгүй байна

Ус нь дасгал хийхэд тулд булчинд шаардагддаг энергийг үйлдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой байдаг. Та шингэн сайн уугаагүй үед эрч хүчээ алдаж байгааг мэдэрдэг. Ийм учраас дасгал хийхийн өмнө мөн дасгал хийж байхдаа хангалттай ус уух шаардлагатай юм

Ангилал: , , ,

0 comments