ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Орхон аймаг "Дэгдээхий" | 10:12 PM | 0 comments

2016 -11-22 нд  тус цэцэрлэгийн 12 багшийн дунд "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагааг  Хөдөлгөөн эрүүл мэнд  чиглэлээр  бага , дунд ахлах бэлтгэл бүлгийн багш нарын дунд багаар зохион байгуулан явуулав. Багш нар багаар ажиллах , бие биенээсээ харилцан суралцах , үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан үйл ажиллагаанд  Бага бүлгийн багш Э. Ууганцэцэг "Туулай " , Дунд бүлгийн багш Ц. Гүндэгмаа "Шувуухай чи хаана байна", ахлах бүлгийн багш Д. Ягаанцэцэг "Галт тэрэг ", бэлтгэл бүлгийн багш П. Долгорсүрэн "Туулай " сэдэвт үйл ажиллагаануудыг амжилттай удирдан зохион байгуулан явууллаа. Цаашид багш нарын өгсөн санааг хэрэгжүүлэн үйл ажиллагааг сайжруулан явуулна.








Ангилал: , , , , , , ,

0 comments