Эцэг эх танд тусламж хэрэгтэй юу

Орхон аймаг "Дэгдээхий" | 7:22 AM | 0 comments

Хүүхдийн амьдралын хамгийн анхны харилцагч нь ээж бөгөөд хамгийн анхны нийгэмшил гэр бүлд өрнөдөг. Иймээс хүүхдийн хэрхэн төлөвшин, ямар хөгжлийн чиг хандлагатай бие хүн болох нь эцэг эхийн хүмүүжүүлэх онцлог, гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгалаас шууд хамааралтай байх нь. Эцэг эхчүүддээ ирээдүйг бүтээх их үйлсэд нь бага ч гэсэн нэмэр болохуйц доорх зөвлөмж сануулгыг хүргэж байна.
Польшийн алдарт сурган хүмүүжүүлэгч Януш Корчакын эцэг эхчүүдэд зориулсан 10 сануулга:
1. Хүүхдээ өөр шигээ эсвэл өөрийн хүссэн шиг хүн болохыг хүлээх хэрэггүй. Түүнд өөрийнхөөрөө байх боломж олго, харин тань шиг биш.
2. Хүүхдээсээ түүний төлөө хийсэн бүхнийхээ хариуг авах гэж бүү шаард. Та түүнд амьдрал бэлэглэсэн шүү дээ. Энэ бол хариулж барамгүй бэлэг, харин тэр өөр нэгэнд амьдрал бэлэглэх болно. Энэ бол ухарч боломгүй талархлын хууль.
3. Хүүхэддээ уурласан уураа гаргах хэрэггүй. Түүний хийсэн буруу үйлдлийг тайлбарлан зохих арга хэмжээ ав. Таны ойлгомжгүй уур уцаар танд л уршиг удна.
4. Түүний асуудлуудад хэт тоомсоргүй хандах хэрэггүй. Танд асуудал тулгарахад хэцүү байдаг шүү дээ. Түүнд бүр ч илүү хэцүү байдаг гээд бод доо. Учир нь хүүхдэд тохиолдож буй асуудлуудыг шийдэх хангалттай туршлага байхгүй.
5. Бүү доромжил.
6. Хүүхэдтэйгээ харилцахдаа онцгой анхааралтай, гярхай бай. Хүүхдийн дотор төлөвшин буй бие хүн хэн болохыг мэдэх тун хэцүү.
7. Хүүхдийнхээ хүмүүжлийн төлөө ямар нэгэн зүйл хийж чадахгүй байгаадаа бүү сэтгэлээр уна. Танд туслах мэргэжилтнүүд байгаа гэдгийг санаарай. Хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйлсээ үргэлж гүйцээ, юу ч битгий дутуу үлдээ.
8. Хүүхэд бол таны бүхий л амьдралыг булаагч эсвэл эзлэн түрэмгийлэгч биш. Энэ бол эцэг эх хоёрын харамгүй хайранд ургах нэгэн зүрх сэтгэл.
9. Бусдын хүүхдийг ч бас хайрлаж чаддаг бай. Хүүхэддээ хүсэхгүй байгаа зүйлүүдийг бусдын хүүхдэд бас бүү хүс.
10. Өөрийн хүүхдийг байгаагаар нь хайрла. Тэр авъяас чадваргүй, бүтэлгүй, хичнээн том болсон бай. Түүнтэй харилцаж байхдаа үргэлж баярлаж бай, хүүхэд бол таныг хаана ч хэзээ ч үргэлж дагаж байдаг баяр баясгалан

Ангилал: , ,

0 comments