Ном уншиж өгөхийн ач тус
Хүүхдэд
багаас нь ном уншиж өгөх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд сайнаар
нөлөөлдөг. Харин яг ямар учраас сайн болох талаар хэд хэдэн шалтгааныг
тоочъё:
- Өөрийн насанд нь тохирсон ном уншиж өгсөнөөр хүүхдийн бүтээлч чанар, хийсвэрлэн бодох сэтгэхүй хөгжиж байдаг.
- Ном уншуулж өссөн хүүхдийн ярих болоод унших чадвар сайн хөгждөг бөгөөд үүнийгээ дагаад анхаарал, ой тогтоолт ч сайтай болдог.
- Хүүхэддээ ном уншиж өгсөнөөр тэдний аливааг танин мэдэх сонирхлыг өдөөж, бие даан суралцах суурийг тавьж өгдөг.
- Номноос бусдын туршлагад суралцаж зөв бурууг танин мэдэж, харилцах чадвар сайжирдаг.
-
Аав ээж, ах эгчээрээ ном уншуулснаар хүүхэд хайр энэрэл, халуун дотно
сэтгэлийг мэдэрдэг бөгөөд ингэснээр өөртөө итгэх итгэлтэй болдог. Харин
анхаарах ёстой зүйл нь ном уншиж өгөхдөө дуу хоолойны өнгийг өндөр нам
болгож, чин сэтгэлээсээ уншиж өгөх хэрэгтэй юм шүү.
- Номон дээрх сонирхолтой зураг, өгүүлэмжүүд нь хүүхэд уран зохиолын номонд дуртай болох эхлэлийг тавьдаг.
- Олон төрлийн ном уншсанаар хүүхдийн танин мэдэхүйд тус нэмэртэй.
Ангилал: Багш нарт, Зөвлөмжүүд, Мэдээлэл, Онцгой мэдээ, Эцэг эхэд
0 comments