ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

Орхон аймаг "Дэгдээхий" | 10:14 AM | 0 comments

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ  /14-р зүйл/
ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ
14.1.1. Хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж , үйлчилгээний хэлбэрийг сонгох

14.1.2. Цэцэрлэгийн сургалтын орчин , хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт гомдол гаргах.

14.1.3. Хүүхдийнхээ эрүүл мэнд өсөлт хөгжил , боловсролын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө , туслалцаа авах

14.1.4. СӨБ-ын үйлчилгээ , багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж , санал гаргах

14.1.5. Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал , хандивын зарцуулалт , ашиглалтын талаар мэдээлэл авах , хяналт тавих

14.1.6. Цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал , хөтөлбөр дүрэм, журам боловсруулах, шийдвэр гаргахад оролцох.


ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ

14.2.1. СӨБ-ын сургалтанд хамрагдаж байгааа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах.

14.2.2. Хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд СӨБ- ын үйлчилгээнд заавал хамруулах , сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангах

14.2.3. Хүүхдээ СӨБ-ын үйлчилгээнд хамруулахын өмнө эрүүл мэндийн үзлэг , шинжилгээ заавал хийх , дархлаажуулалтад хамруулах.

14.2.4. СӨБ-ын үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах

14.2.5. Өөрийн ажил ,мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож , дэмжиж туслах 14.2.6. Хүүхэд сурч хүмүүжих , хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах

Ангилал: , , ,

0 comments