Гар угаах дараалал
Бохир гараар дамжин халдварладаг халдварт өвчнөөс сэргийлье. Иргэн та гараа бохирдсон тохиолдол бүрт нь сайтар савандаж Гар угаах 10-н дарааллын дагуу угааж хэвшээрэй. Гараа угаах хугацаа 1 минутаас доошгүй байна.
Гар угаах дараалал:
1. Гарын алга бугуйг усаар сайтар норгоод саванг хүрэлцэхүйц авна. 2. Хоёр гарын алгаараа саванг сайтар хөөсрүүлнэ
3. Нэг гарын ар дээр нөгөө гарын алгыг тавьж хуруунуудын завсарыг үрж угаах
4. Гарыг салаавчлан хуруунуудын завсрыг үрж угаана
5. Алганы хонхорыг ээлжлэн угаах. Нэг гараа атган нөгөө гарын алганд үрэх
6. Нэг гарын эрхий хурууг нөгөө гарын атгах хөдөлгөөнөөр угаах
7. Хурууны ар хумсыг угаах, бохирдол ихтэй бол хумсыг нэг бүрчлэн сойтогдох
8. Гарын бугуйг нөгөө гарын атгах хөдөлгөөнөөр сайтар угаана.
9. Гараа сайтар угаасны дараа саванг гүйцэд арилгах
10. Алчуураар гараа хаттал зөөлөн дарж арчина. Зөв угаасан бол алчуур хир болох ёсгүй. /цэвэр сальфетикаар жийрэглэж крантаа хаах/
Ангилал: Багш нарт, Видео сан, Зөвлөмжүүд, Мэдээлэл, Онцгой мэдээ, Эцэг эхэд
0 comments