ХАМГИЙН АНХНЫ ХАРИЛЦАГЧ ЭЭЖ
Хамгийн анхны нийгэмшил гэр бүлд өрнөдөг. Эцэг эхчүүддээ ирээдүйг бүтээх их үйлод нь бага ч гэсэн нэмэр болохуйц доорх зөвлөмж сануулгыг хүргэж байна. Польшийн алдарт сурган хүмүүжүүлэгч Янүш Корчакын эцэг эхчүүдэд зориулсан 10 сануулга:
1. Хүүхдээ өөр шигээ эсвэл өөрийн хүсон шиг хүн болохыг хүлээх хэрэггүй. Түүнд өөрийнхөөрөө байх боломж олго, харин тань шиг биш.
2. Хүүхдээсээ түүний төлөө хийсэн бүхнийхээ хариуг авах гэж бүү шаард. Та түүнд амьдрал бэлэглэсэн шүү дээ. Энэ бол хариулж барамгүй бэлэг, харин тэр өөр нэгэнд амьдрал бэлэглэх болно. Энэ бол ухарч боломгүй талархлын хууль.
3. Хүүхэддээ уурласан уураа гаргах хэрэггүй. Түүний хийсэн буруу үйлдлийг тайлбарлан зохих арга хэмжээ ав. Таны ойлгомжгүй уур үцаар танд л уршиг удна.
4. Түүний асуудлуудад хэт тоомсоргүй хандах хэрэггүй. Танд асуудал тулгарахад хэцүү байдаг шүү дээ. Түүнд бүр ч илүү хэцүү байдаг гээд бод доо. Учир нь хүүхдэд тохиолдож буй асуудлуудыг шийдэх хангалттай туршлага байхгүй.
5. Бүү доромжил.
6. Хүүхэдтэйгээ харилцахдаа онцгой анхааралтай, гярхай бай. Хүүхдийн дотор төлөвшин буй бие хүн хэн болохыг мэдэх тун хэцүү.
7. Хүүхдийнхээ хүмүүжлийн төлөө ямар нэгэн зүйл хийж чадахгүй байгаадаа бүү сэтгэлээр уна. Танд туслах мэргэжилтнүүд байгаа гэдгийг санаарай. Хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйлсээ үргэлж гүйцээ, юу ч битгий дутуу үлдээ.
8. Хүүхэд бол таны бүхий л амьдралыг булаагч эсвэл эзлэн түрэмгийлэгч биш. Энэ бол эцэг эх хоёрын харамгүй хайранд ургах нэгэн зүрх сэтгэл.
9. Бусдын хүүхдийг ч бас хайрлаж чаддаг бай. Хүүхэддээ хүсэхгүй байгаа зүйлүүдийг бусдын хүүхдэд бас бүү хүс.
10. Өөрийн хүүхдийг байгаагаар нь хайрла. Тэр авъяас чадваргүй, бүтэлгүй, хичнээн том болсон бай. Түүнтэй харилцаж байхдаа үргэлж баярлаж бай, хүүхэд бол таныг хаана ч хэзээ ч үргэлж дагаж байдаг баяр баясгалан
Ангилал: Гэр бүл, Зөвлөмжүүд, Хүүхэд, Эцэг эхэд
0 comments