Аудитын дүгнэлт
Санал дүгнэлтийн үндэслэл:
Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ Аудитын олон улсын стандарт, түүнд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Санхүүгийн тайлангийн аудитын журмын дагуу гүйцэтгэсэн. Эдгээр стандарт, журам нь санхүүгийн тайлан материаллаг буруу илэрхийллээс ангид эсэх талаар үндэслэлтэй баталгаа олж авах зорилгоор аудитыг төлөвлөж, гүйцэтгэхийг шаарддаг. Аудитаар Төсвийн захирагчийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил гүйлгээний дүн хэмжээ болон илчлэл тодруулга, тус байгууллагад мөрдөж байгаа няпглан бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийн хөтлөлт, програм хангамж, дотоод хяналтын систем, гол хууль тогтоомжуудын мөрдөлтийг болон удирдлагын хийсэн томоохон тооцооллыг шалгаж, аудитын санал дүгнэлтийг дэмжих нотлох зүйлсийг хангалттай цуглуулсан. Бидний хийсэн аудит тус санхүүгийн тайлан материаллаг алдаагүй эсэхэд санал дүгнэлт өгөх хангалттай бөгөөд зохистой үндэслэлийг бүрдүүлсэн.
Зөрчилгүй санал дүгнэлт:
Төсвийн захирагчийн төсвийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй үнэн зөв илэрхийлэгдсэн байна.

Ангилал: Шилэн данс
0 comments