ХАЙР ШИНГЭЭСЭН ХАРИЛЦАА
2017-01-27 нд тус цэцэрлэгийн багш Э. Ууганцэцэг , Б. Бүрэнцэцэг нар хамтран "ХАЙР ШИНГЭЭСЭН ХАРИЛЦАА " ЗАНА сургалтыг 13 багшийн дунд зохион байгуулав. Багш нар бие биендээ хэлж чадаагүй сэтгэлийн сайхан бэлэгийг энэ удаад бие биендээ хэлж , шинэ оны анхны азтанг мөн тодруулж ,багш П. Долгорсүрэн шалгарав. Сайхан сургалт явуулсан 2 багшдаа ажилд нь амжилт хүсье.СЭДВИЙН БОЛОВСРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ХИЙХ талаар сургалтыг арга зүйч С. Отгончимэг явуулж багш нарын дунд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Сэдвийн боловсруулалт , зориудын үйл ажиллагаа болон нийтийн цагаар сонголтын төв, ангийн дурэмийг хэрхэн оновчтой ашиглах хүүхэд нэг бүрийн хэрэглээ болгох тал дээр харилцан ярилцаж санал солилцлоо.
Ангилал: Багшийн хөгжил, Бүтээлч ажил, Гэр бүл, Зөв Монгол хүүхэд, Үйл ажиллагаа, Хүүхэд, Эцэг эхэд
0 comments