ХҮҮХЭД БҮР АРДЫН ДУУ
2017-02-02 нд 23-р цэцэрлэгийн нэрэмжит "ХҮҮХЭД БҮР МОНГОЛ АРДЫН ДУУ" урлагийн наадмын 3-р шатанд Н. Урантуяа багштай дууны дугуйлангийн хүүхдүүд МАДууны найруулгаар амжилттай оролцов. Уралдааныг 23-р цэцэрлэгийн эрхлэгч М. Оюунцэцэг , БСУГ мэргэжилтэн Л. Тайвантуул , ХГБХХ-ийн мэргэжилтэн н. Ганболд нар цэцэрлэг дээр ирж үзэж сонирхов. Гоцлол дууны бага насны төрөлд Дунд"В" бүлгийн Ч.Уранхолбоо "Эхийн ач" дуугаар ахлах насны төрөлд Ахлах"Б" бүлгийн Б. Ганцэцэг "Гандий мод" дуугаар амжилттай оролцов. Тус ажлын хүрээнд хүүхдүүд Бид монголдоо хайртай, Ерөөлөөр учирсан миний монгол, Чингисийн монголд урьж байна, Эхийн дуу, Гандий мод , Даага юүлэх , Мэтгэлцээн гэсэн 9 шинэ дууг сурсан байв.
Ангилал: Багш нарт, Багшийн хөгжил, Гэр бүл, Зар мэдээ, Зөв Монгол хүүхэд, Онцгой мэдээ, Үйл ажиллагаа, Хүүхэд, Эцэг эхэд
0 comments