ГЭРЭЭТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Орхон аймаг "Дэгдээхий" | 9:46 PM | 0 comments

2017-03-24 нд  цэцэрлэгийн  хүүхдийн хоол хүнсийг  бэлтгэн нийлүүлдэг гэрээт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мах бэлтгэн нийлүүлдэг Эрдмийт компанийн үйл ажиллагаатай  танилцаж  махны хадгалалт хамгаалалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан.  Эрдмийт компани нь 38 ажилчинтай. Орхон аймгийн 10 цэцэрлэгийг махаар хангадаг. Хадгалалт хамгаалалтын өндөр түвшинд махыг боловсруулан нийлүүлж ЭРҮҮЛ ХҮНС ХҮРГЭЕ  гэсэн уриаг эрхэм зорилгоо болгон ажилладаг.  Аймгийн томоохон ресторан хоолны гадаруудын нэрийн хоолны махыг бэлтгэн  нийлүүлдэг. Малыг амьдад нь шинжилгээнд хамруулдаг бөгөөд  дотороо  томоохон хэмжээний лаборатори ажилладаг. Өөрийн нэрийн  3 шүлжээ дэлгүүрийг орон нутагтаа ажилуулан иргэдэд үйлчилдэг ,  махны чиглэлээр үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон компаниудын нэг .












Ангилал:

0 comments