МИНИЙ УРЛАН
2017-03-30 нд Дэгдээхэй цэцэрлэг нь СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг Риожжогийн үзэл баримтлалд тулгуурлан нэгдмэл агуулгаар баяжуулан боловсруулж хүүхэд нэг бүрийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх , өдөр тутмын үйл ажиллагааг сонирхолтой аргаар зохион байгуулан явуулж байна Үүнд дүрс , өнгө , бөглөө , ойдог баримал , цаасан таваг , нэг удаагийн аяга , савх энгийн хөгжмийн зэмсэг , СД гэх мэт гарын доорх материал ашиглан сургалтын орчингоо баяжуулж , хүүхдийн авъяас хүсэл сонирхолд тулгуурлан , зурах , барих наах , зохион бүтээх аргад сургаж байгаа нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хүүхдийн хөгжил төлөвшилд бодит үр дүнг авч ирж байна. Тус үйл ажиллагааг цэцэрлэгийн 300 эцэг эхэд үзүүлж орон нутгийн ETV -ээр сурталчилах ажлыг амжилттай зохион байгуулсан.
Ангилал:
0 comments