2021.10.25 СОЁЛЫГ ТҮГЭЭЕ
Тус аяны хүрээнд 2021.10.25 ны өдөр Орхон аймгийн иргэд, хүүхэд багачуудад "МААМУУ НААШ ИР" дуу мэндэлсэн өдөрт зориулж дуу хэрхэн бүтсэн түүхийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа. "МААМУУ НААШ ИР" дуу 65 нас хүрлээ. “Маамуу нааш ир” дууг хүн болоод дуулаагүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Монгол дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав аяыг нь зохиож, яруу найрагч Ч.Лхамсүрэн үгийг нь бичин 1956 онд анх олны хүртээл болгож байжээ. Хүүхдийн дууны нэрт мастер Ч.Лхамсүрэн “Маамуу нааш ир” дууны шүлгийг бичиж ая оруулж өгөхийг хөгжмийн зохиолч Д.Лувсаншараваас хүссэнээр “Маамуу нааш ир дуу” мэндэлсэн түүхтэй. “Маамуу нааш ир”-ийг хүүхдийн дууны цагаан толгой гэдэг бөгөөд энэ богинохон дуу маш урт түүхтэйг хөгжим судлаач тэмдэглэсэн байна. “Маамуу нааш ир”-ийг хүүхдүүд төдийгүй томчууд ч дуулах дуртай. Мөн бүүвэйн дууны дараа хамгийн олон дуулагдсан дууны тоонд ордог. Зохиогдсоноосоо хойш 65 жилийн хугацаанд үгийг нь андуурч буруу дуулдаггүй цөөн дууны нэг бөгөөд хамгийн олон түүхэн эзэнтэй дуу юм
Ангилал: Багшийн хөгжил, Бүтээлч ажил, Гэр бүл, Зар мэдээ, Зөвлөгөө, Зураг, Онцгой мэдээ
0 comments